|

Ахмадууд сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой болно


“УИХ-аас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн өөрчлөлтийн хүрээнд дараах заалтуудыг шинээр тусгаж, зарим заалтыг өөрчилсөн. Үүнд,
  • Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тухайлбал,
Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулах.
Асрамжийн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн асрамжийн газар байгуулахад болон үйл ажиллагаагаа явуулахад төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг тодорхой зааж нэмэгдүүлсэн.
  • ЭМЯ-наас магадлан итгэмжлэл авсан 30 орчим сувиллын газраас сонгон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой болсон.