УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент өнөөдөр намрын чуулганаа нээнэ. Өнгөрсөн хугацаанд ээлжит бус чуулганыг хуралдуулсан. Ингэхдээ төсвийн алдагдлыг бууруулах тооцоолол оруулж ирсэн хүссэн хэмжээндээ хүртэл бууруулж чадаагүй. Харин энэ мэт олон асуултад намрын чуулган хариулт өгнө.
Намрын чуулганаар 20 орчим хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Мэдээж намрын чуулганы эхэнд 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батална. Засгийн газар 2017 оны улсын төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байгаа. Намрын чуулган ирэх оны улсын төсөв, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо баталдаг хамгийн хариуцлагатай үе байдаг.
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд зайлшгүй хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан.
Ерөнхий сайд ажлаа авангуутаа эдийн засгийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах "Тусгай хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлнэ хэмээн ам гарсан. Цаг үеийн нөхцөл байдал эдийн засгийн хямралыг гэтлэх бодлогыг батлах нь энэ удаагийн чуулганы нэн тэргүүнд хийх ажил. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч ОУ-ын валютын сангийнхантай уулзахаар АНУ-ыг зорьсон.
Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сангийн сайд "Ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.5 их наяд төгрөг, зарлага 8,5 их наяд төгрөг байхаар тооцон эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөртэй уялдуулсан”гэсэн. Ингэхдээ ирэх онд эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх тооцоог гаргасан гэнэ. Тодруулбал, 2017 онд төсвийн төслөөр Тавантолгой, Гацууртын орд, Оюу Толгойн далд уурхайн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлснээр дээрх өсөлт ирнэ хэмээн тооцсон байна. Түүнчлэн төсвийн нийт алдагдал 2.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 9,9 хувьтай тэнцэхээр тооцжээ.
Ийнхүү Засгийн газар хямралаас гарах ажлаа эхлүүлэх нь. Харин МАН-ын үнэмлэхүй олонх парламент Засгийн газраа хэрхэн дэмжиж ажиллахаар бүх зүйл шалтгаалах. Гишүүдийн зүгээс өнгөрсөн сард Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газраас оруулж ирсэн ихэнх саналуудыг эсэргүүцэж, буцааж татахад хүргэсэн. Харин одоо эдийн засгийн хямралаас гарах Засгийн газрын төлөвлөгөөг хэрхэн хүлээж авах бол.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн