|

Их үер бууж галав тохиохын өмнө энэ явдлыг зөгнөсөн эрэмдэг амьтан гарч ирнэ

Их үер бууж галав тохиохын өмнө энэ явдлыг зөгнөсөн эрэмдэг амьтан гарч ирнэ

 

Нострадамусын катрен буюу 4 мөрт тодорхой цаг хугацаа заагаагүй, салаа утгатай байдаг тул янз янзаар, эсрэг тэсрэгээр тайлбарлах нь бий. Хэдий тийм ч энэ зөнчийн үлдээсэн өвийг судалдаг шинжилдэг хүмүүс түүний 4 мөрт шүлгүүдийг ангилж ялган нэлээд нарийвчлалтай тайлж сурсан билээ.

 

Дайн дажин. 2017 оны талаарх зурхайдаа Нострадамус "Энэ жил Турк ба Ираны хооронд зэвсэгт зөрчил дэгдэнэ” гэж өгүүлжээ. Эхлээд дайн ганц газарт, хэсэгчилсэн шинжтэй дэгдэх бөгөөд сүүлдээ Иран давуу болж ирнэ. Агуу зөнч 1565 онд гаргасан өөрийн цоморлигт энэ үйл явдлыг өгүүлжээ.

 

Нострадамус "үхлийн дайн”-ы тухай тэнд бичсэн байдаг. Зөнч энэ дайнд оролцогч талуудыг толгойн алчуурын өнгөөр ялган тэмдэглэжээ, цэнхэр өнгөтэй алчууртай нь туркүүд бол цагаан алчууртай нь уламжлал ёсоор иранчууд аж. Туркийн тал энэ дайныг дараа нь Европруу эзлэн түрэмгийлэх өөрийн зорилгын төлөө ашиглахыг оролдоно. Туркүүд өөрийн армийн явах замыг Африкаар дамжихаар зохион байгуулна гэж Нострадамус зөгнөсөн байна. Чухам тэнд туркууд гацаж тэгээд буцаж харихаас өөр аргагүй болно. Үүний зэрэгцээ 2017 онд исламистууд ба христүүдийн дайн дажин үргэлжилсээр байх юм. Гэхдээ энэ дайн нь өнөөдөр бидний харж байгаа зөрчил үү, эсвэл шинээр дайн дажин дэгдэх үү гэдэг нь тодорхойгүй байна.

 

Гөополитик. Нострадамусын геополитикийн зөгнөл юуны өмнө Герман ба Итали улсуудад хамаатай. Эдгээр оронд төрийн удирдагчид, лидерүүд солигдоно гэж зөнч үзжээ. Нострадамус энэ үйл явдлыг өөрийн II центурийн (латины centum буюу зуут) 87 ба 16-р катренд (дөрвөн мөрт шүлэг) өгүүлсэн. Германы хааны хаанчлал төгсгөл болно гэж Нострадамус бичсэн ба энд Ангела Меркелийн тухай өгүүлсэн нь тодорхой. Яагаад гэвэл зөнч маань 87-р катрендаа түүнийг эмэгтэй хүн гэж тодруулж хэлсэн билээ. Ангела Меркелийг огцруулна гэж тайлах ньүндэслэлтэй, Нострадамусын энэ катренд "Тэр эмэгтэйд дахиж бөхийхгүй” гэсэн үгс бий. Италийн удирдагчдын тухай 16-р катренд дурдсан бөгөөд Италийн нутаг дэвсгэр дээр орших Неаполь, Палермо, Сицили, Сиракузахт шинэ дарангуйлагчид гарч ирнэ гэжээ. Дашрамд өгүүлэхэд Италийн энэ шинэ эздийн эсрэг дэлхийн лидерүүд хүчээ нэгтгэн тэмцэх гэж оролдох магадлалтай. Италийн улстөрийн түрэмгий бодлогын тухай өгүүлсэн II центурийн 16-р катрендаа Нострадамус ийм үүрэг хариуцлага ногдох улс орнуудын нийслэл, төрийн тэргүүнүүдийг тоочсон. Тэд бол Их Британи, Бельги, Иран улс бөгөөд зөнч тэднийг амжилт олно гэжээ.

 

Үнэндээ ялалт маш их цусаар олдох аж. Нострадамус "асар олон хүнээр тахил өргөнө” хэмээн бичжээ, өөрөөр хэлбэл аймшигтай их цус урсч, олон хүний амь насыг золиослох аж. Олон улсын харилцаанд хууль тогтоомжийг зөрчиж, үл тоомсорлох нь ихэсч, үүн дээр нэмээд дэлхийн улстөрийг тодорхойлдог зарим улс орны Засгийн газрууд ноцтой хямралд өртөнө. Орчин үеийн дэлхийн улстөрийн системийн суурь болсон гол хууль дүрэм, норм тогтоолыг ил тод, улаан цайм үл тоомсорлох аюултай. "Төрийн алба хаагчид ашиггүй хуулиудыг шүүмжилнэ” гэж Нострадамус I центурийн 47-р катренд бичжээ.

 

Байгалийн гамшиг ба экологи.

Дэлхийн нэг том хот усанд автана. Их үер бууж галав тохиохын өмнөхөн энэ үйл явдлыг зөгнөсөн ямар нэг эрэмдэг амьтан гарч ирнэ. Энэ хоёр үйл явдлыг (эрэмдэг амьтан ба галав юүлэх) хоорондоо шууд холбоотой гэж орчуулагч нар үзсэн ба Нострадамус энэ тухай V центурийн 86-р катренд өгүүлсэн гэж онцолжээ. Тэрхүү эрэмдэг амьтан бол махан биеэр илэрсэн Дээд хүчнүүдийн билэгдэл, сэрэмжлүүлэг бөгөөд хүн төрөлхтнийг усаар шийтгэхийг зөгнөсөн гэж Нострадамус хэлсэн байна. Галав юүлсний дараа байгалийн ийм гамшиг тохиосон улс орнуудын удирдагчид өөрсдийн эрх мэдэл, байр сууриа алдана гэж зөнч үзсэн. Тодруулбал, "Агуу их хүмүүс хаа нэгтээ цөллөгт очно” хэмээн Нострадамус зөгнөжээ. Харин Франц улсад эсрэгээр ихээхэн хэмжээний усны хомсдол үүснэ, үүний шалтгаан нь гол мөрөн, усан сангийн бохирдол байна. Үүнээс болж их эсэргүүцэл буюу "их уур хилэн” дэгдэх ажээ. 

 

Ялангуяа цэргийнхний дунд эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй гарах байх. Гамшигт өртсөн бүс нутгуудын хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, "тэднийг Рон мөрнөөр” хөлөг онгоцоор илгээнэ гэж V центурийн 71-р катренд ийм дүр зургийг зөнч дүрсэлсэн байна. Түүнээс гадна хүн төрөлхтөн "агуу өлсгөлөн”-д нэрвэгдэх эрсдэл гарч ирнэ. I центурийн 67-р катренд "Өлсгөлөнгийн гал голомт эхлээд энд тэнд дэгдэнэ, дараа нь манай гарагийн олон бүс нутагт нэлээд хурдан тархах болно” гэж зөнч мэдэгджээ.



ДАЛД ЕРТӨНЦ сонин