|

“Жи-тайм”-ын хохирогчдыг хэргийн материалтай танилцуулж эхэллээ

 

Казакстан улсын иргэн Марат Мажанов 2015 оноос хойш "Жи-тайм” сүлжээний аргаар Монгол Улсын 43000 иргэнийг хохироогоод байгааг цагдаагийн байгууллага тогтоосон. Харин хохирлын хэмжээ 41 тэрбум төгрөг даваад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан бөгөөд "Жи-тайм” сүлжээнээс болж хохирсон иргэдийг өнөөдрөөс /2018.03.05/ хэргийн материалтай танилцуулж эхэлжээ. Сүлжээнд мөнгө оруулж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандаж хэргийн материалтай танилцах боломжтой юм.